БУЛГАН: Даваа гаргийн дээлтэй уншигчид
ФОТО МЭДЭЭ
Булган, 2025 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирын захирамжаар "Дээлтэй даваа гараг" үндэсний уриалгыг Булган аймагт хэрэгжүүлж эхлээд байгаа.
Тус уриалга нь долоо хоног бүрийн даваа гарагт үндэсний хувцсаа өмсөж, дээл, монгол загварын хувцсаар дамжуулан өв соёлоо хадгалах, үр хойчдоо уламжлан үлдээж, хойч үедээ түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх, үндэсний дээл хувцасны соёлын боловсрол олгох, үйлдвэрлэгчдээ дэмжих зэрэг олон чухал ач холбогдолтой юм.