СЭЛЭНГЭ: Ойрын өдрүүдэд агаарын температур +35 хэм хүрч хална
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2025 оны тавдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд агаарын температур +35 хэм хүрч халах тул хуурайшилт
нэмэгдэж, болзошгүй ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг УЦУОШТ-өөс
мэдээллээ.
Өнөөдрийн 20.00 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Бороо орохгүй.
Салхи баруунаас секундэд 5-10 метр хүрнэ. Агаарын температур шөнөдөө +9+14 градус,
өдөртөө +30+35 градус дулаан байна.
Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Бороо
орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр хүрнэ. Агаарын температур шөнөдөө
+12+14 градус, өдөртөө +32+34 градус дулаан байна.
5 дугаар сарын 26-30-ныг хүртэлх 5
хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 27, 29-нд зарим сумдын нутгаар түр
зуурын бороо орно. 28-нд ихэнх сумдын нутгаар бага зэргийн бороо орно.
Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи
ихэнх хугацаанд баруун хойноос секундэд 5-10 метр, 27, 28-нд ихэнх сумдын нутгаар секундэд
16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур шөнөдөө +9+14
градус, өдөртөө +28+33 градус дулаан байна. 28-наас нийт нутгаар сэрүүсч, салхи
шуургатай байна. 29-нд ихэнх сумдын нутгаар эрс сэрүүснэ.