Австри Улсын Ерөнхийлөгч гэргийн хамт "Чингис хаан” үндэсний музейд зочлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-05-26 19:34:56

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен манай улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд өнөөдөр гэргий Дорис Шмидауэрийн хамт "Чингис хаан" үндэсний музейд өнөөдөр зочлов.


Зочид төлөөлөгчдийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, "Чингис хаан" үндэсний музейн захирал, академич С.Чулуун нар угтан авч, музейн Эртний төрт улс, Их Монгол Улс, Мөнгөн мод танхимаар зочлуулж, Австрийн Үндэсний номын санд хадгалагдаж буй Төмөр Хутлуг хааны зарлиг бичгийн хуулбарыг дэлгэн үзүүлэв.


Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен тус музейн хүндэтгэлийн өргөөн дэх Чингис хааны Алтан хөшөөг үзэж сонирхсоны зэрэгцээ хүндэт зочны дэвтэрт гэргийн хамтаар сэтгэгдэл үлдээв.








 

Related news