“Дархан Бага Олимп-2015” наадмын нэгдсэн дүн гарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-11 23:53:45

“Рио-2016” олимпийн наадмыг угтсан “Бага олимпоос Их олимп руу” уриатай “Дархан бага олимп-2015” наадмын үндэсний бөхийн барилдаанд нийт 22 бөх барилдсанаас Хонгор сумын харъяат аймгийн арслан С.Ерөөлт тав даван түрүүлж Шарын гол сумын харъяат аймгийн харцага Ж.Бадрал үзүүрлэж аймгийн арслан Б.Сүхбаатар удаалжээ.

Холимог буухиа төрөлд эрэгтэй, эмэгтэй нийт 180 гаруй тамирчин оролцсоноос С.Сүхбаатар ахлагчтай Дархан сумын наймдугаар багийн тамирчид эхний байранд шалгарч  А.Ахыт ахлагчтай Шарын голын сумын баг, Э.Мөнх-Эрдэнэ ахлагчтай Дархан сумын хоёрдугаар багийн баг тамирчид удаах байруудыг эзлэв. Ширээний теннисийн төрөлд эрэгтэйчүүдээс Дархан сумын 10 дугаар багийн Г.Жаргалсайхан түрүүлж 13 дугаар багийн Л.Завьмөнх, Шарын гол сумын Г.Ганболд нар удаах байрын эзэн болов. Харин эмэгтэйчүүдээс  Дархан сумын 16 дугаар багийн Л.Оюундаваа түрүүлж 10 дугаар багийн Я.Мягмарсүрэн, 11 дүгээр багийн Б.Билэгжаргал нар удаалжээ. Холимог хосын төрөлд 13 дугаар багийн Л.Завьмөнх, Батчулуун нар тэргүүлж 10 дугаар багийн Г.Жаргалсайхан, Я.Ганхуяг нар болон 9 дүгээр багийн Ч.Батмөнх, Ц.Отгонцэцэг нар удаах байрын эзлэжээ. Бүтэн долоо хоногийн турш  спортын 13 төрлөөр өрсөлдсөн тэмцээнүүдийн нийлбэр дүнгээр гурван алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүн байрыг Дархан сумын наймдугаар баг, хоёр алт, гурван мөнгө, нэг хүрэл медалиар тус сумын 10 дугаар баг, хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальтайгаар 13 дугаар багууд эхний гурван байрыг эзлэв.

                                                                                     Б.Норовсамбуу

 

Related news