ТӨВ: 5 дугаар сарын 30-ны өдрийг “Чөлөөт хувцасны өдөр” болгон зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-05-29 20:56:00

Зуунмод, 2025 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Төв аймгийн 27 сумын Ерөнхий боловсролын сургуулиудад 5 дугаар сарын 30-ны өдрийг “Чөлөөт хувцасны өдөр” болгон зарлалаа. Энэхүү үйл ажиллагааг олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан анх удаа зохион байгуулж байгаа юм.


Энэ өдөр дүрэмт хувцасгүй, цүнхгүй сургуульдаа ирэх ба цүнхний оронд бүтээлч, хөгжилтэй шийдэл, дүрэмт хувцасны оронд өөрийгөө илэрхийлэх чөлөөт хувцастай ирэх юм.


2024-2025 оны хичээлийн жилд Төв аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 32 сургуульд 21473 сурагч сурч байна. 1-р ангид 1985 сурагч, дотуур байранд 3028 хүүхэд төрийн өмчийн 38, төрийн бус өмчийн 3 цэцэрлэгт хамран сургах тойргийн 2-5 насны 7907 хүүхэд, Мэргэжлийн боловсролын сургууль 1, 3 Политехник коллежид 16 мэргэжлээр 1003 суралцагч сурч байна. 

Related news