ДОРНОГОВЬ: Бүрдэнийн сувилал амрагчдаа энэ сарын 18-наас хүлээн авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-06-05 10:33:39

Сайншанд, 2025 оны зургаадугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт байдаг Бүрдэнийн элсний сувилал энэ жилийн үйлчлүүлэгчдээ зургаадугаар сарын 18-наас эхлэн хүлээн авахаар төлөвлөжээ.


Энэ зун тус сувилал амрагчдаа нэг удаагийн ээлжээр 5-6 хоногийн хугацаатай найман ээлжээр хүлээн авах бөгөөд хамгийн сүүлийн ээлж наймдугаар сарын 6-12-ныг хүртэл ажиллах юм.


Хоногийн төлбөр нь 2-6 насны хүүхэд 36500, 7-12 насны хүүхэд 51000, том хүн 78000 төгрөг.


Бүрдэнийн элс бол бөөрний хурц архаг үрэвсэл, үе мөч зэргийг анагаах шидтэй болохыг Улсын клиникийн гуравдугаар эмнэлгийн эмч нар судалж тогтоосон байдаг.


Элсэн сувиллын орчмын газрыг 2011 онд байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан нь нутгийн унаган эко системийг хадгалж үлдэх, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлсэн юм.


Бүрдэнийн амралтыг “Дагшин-Эрдэнэ” орон нутгийн өмчит компани хариуцан ажилладаг. 



Related news