АРХАНГАЙ: Шатрын “Архангай-2025” нээлттэй тэмцээнд “Стейниц“ Монголын шатрын академи түрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны зургаадугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Цэцэрлэг хотноо УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн санаачилгаар, аймгийн Засаг даргын ивээл дор жил бүр зохион байгуулдаг шатрын “Архангай-2025” нээлттэй тэмцээнийг энэ сарын 28, 29-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Гурав дахь жилдээ болсон энэхүү тэмцээнд 16 аймаг, Улаанбаатар хотын 10 клубийн 475 шатарчин оролцож, оюун ухаанаараа өрсөлдсөнөөс 1-р байрт “Стейниц“ Монголын шатрын академи, 2-р байрт Улаанбаатар хотын “Босоо ноён” клуб, 3-р байрт Багануур дүүргийн “Төр монгол” клуб тус тус орлоо.
Энэ тэмцээнд Монгол Улсын аварга, их мастер, олон улсын шатрын холбооны дасгалжуулагч Б.Гүндаваа, их мастер, үндэсний шигшээ багийн тамирчин Т.Мөнхзул нар оролцсон.
Өөрөөр хэлбэл, шатрын их мастер 2, олон улсын мастер 2, олон улсын шатрын холбооны мастер 2, олон улсын шатрын холбоон дэд мастер 6, спортын мастер 6, спортын дэд мастер 12 гээд нийт 24 цолтой, Монголын шатрын холбооны дотоод чансаатай 180 тамирчин оролцсоноороо чансаа өндөртэй тэмцээнүүдийн нэг болсон юм.