Улсын сайн малчид номонд мөнхөрч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-11-08 10:47:00

Яруу найрагч, сэтгүүлч М.Баянмөнх, мал маллах ажиллагаараа шалгарч “Монгол Улсын сайн малчин” хэмээх эрхэм цол хүртсэн 600 гаруй алдарт малчдыг мөнхлөх зорилгоор тэдний намтар, түүх, гэрэл зургийн цомог бүхий түүхэн номын эхний 2 дэвтрийг хэвлүүлж олны хүртээл болгожээ.

Нийт 21 аймгийн бүх сумдаар 3 жил шахам явж уг малчидтай биечлэн уулзаж номоо бүтээжээ. Одоо гурав дахь ботийнхоо ажлыг гүйцэтгэж байгаа ажээ. Номныхоо дээжээс 5 ботийг Улсын төв номын санд хадгалуулж байгаа гэнэ. Өмнө нь улсын аврага малчин цол хүртсэн олон алдарт малчдын тухай ямар нэгэн тодорхой материал үлдээгүй байгаа нь энэхүү номыг бүтээх үндэс болсон байна.

Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат яруу найрагч, сэтгүүлч М.Баянмөнх “Сүлдэт эко” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн даргаар ажилладаг юм.

                                                                                       Ш.Цоодол  

Related news