Орхон аймаг томуугийн эсрэг вакцины нөөцгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-11-08 11:58:14
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Баттүвшин томуугийн өвчлөлийн талаарх мэдээлэл танилцууллаа. Тус аймгийн хэмжээнд энэ онд хийсэн амбулаторийн нийт үзлэгийн 1.6 хувийг томуугийн тохиолдол эзэлж байна.

Гэхдээ дэгдэлтийн талаарх тоон мэдээллийг гаргахдаа Бүсийн Оношилгоо, эмчилгээний төвийн “Хүүхдийн хүлээн авах” болон Яаралтай тусламжийн 103 дугаарт дуудлага өгсөн иргэд болон хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийг тооцдоггүй байна. Иймд цаашид тоон мэдээлэлдээ бүхий л мэдээллийг нэгтгэхээр ажиллаж байгаа гэнэ.   

Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгддэг хүйтний улиралд авах арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүргийг Эрүүл мэндийн газар хүлээдэг. Үүний хүрээнд тус газар бэлэн байдлын төлөвлөгөө боловсруулж байгаа бөгөөд удахгүй холбогдох албан тушаалтнуудад хүргүүлнэ гэдгийг онцоллоо. Томуу, томуу төст өвчний эсрэг вакцин тарилгыг ХӨСҮТ-өөс орон нутагт нийлүүлдэг. Одоогоор тус төвд аймгуудад нийлүүлэх вакцин, тарилгын нөөц байхгүй байгаа гэнэ.

Б.Оюун-Эрдэнэ

Related news