Төсөлд 6 сумын 24 нөхөрлөл хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-11-10 13:04:10

Хөвсгөл аймагт НҮБ-ын Хөдөө аж ахуйн байгууллагын “Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлыг хамгаалах, ойн тогтвортой менежментийг сайжруулах болон нүүрстөрөгчийн шингээлтийг нэмэгдүүлэх" төслийг хэрэгжүүлж байна.

Төсөлд Хөвсгөл аймгийн 6 сумын 24 нөхөрлөл хамрагдаж оршин суугаа нутгийнхаа ойн санг эзэмших, хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ авах эрх, мөн ойн тухай хууль тогтоомжийг сахин биелүүлэх, ойн баялгийг хууль бусаар ашигласан, гэмтээсэн, устгаж сүйтгэсэн зөрчлийн талаар холбогдох хүмүүс, байгууллагад мэдэгдэх юм байна. Мөн ойг хамгаалах үндэсний уламжлал, ёс заншлыг сахиж үр хүүхэддээ экологийн хүмүүжил олгох үүргээ биелүүлэхэд тухайн орон нутагт тархан ургасан мод, сөөг, тэдгээрийн төрөл, зүйл, тархалтын орчны биологи, экологийн нөхцөл зэргийн талаар тодорхой мэдлэг эзэмшүүлэхийг зорьж байгаа гэнэ. Тус аймагт 2008 онд 4 жилийн хугацаатай Хамтын оролцоотой ойн менежментийн чадавхыг  бэхжүүлэх төсөл хэрэгжиж байсан бөгөөд тус төслийн үр дүнг 4 ажиглаж байсан үргэлжлэл болох төслийг хэрэгжүүлж сум болон нөхөрлөлийн тоог нэмэгдүүлэн хамраг хүрээг өргөжүүлэн 2018 оныг дуустал хэрэгжүүлэх ажээ.

Б.Гантуяа 

Related news