АРХАНГАЙ: Малчид малаа даатгуулж эхэлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны есдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Малчид учирч болохуйц байгалийн гамшигт үзэгдэл ган, зудаас сэргийлэх, тогтвортой байдлыг хангах үүднээс 226.5 мянган толгой малыг 6.3 тэрбум төгрөгөөр сайн дурын даатгалд хамруулжээ.
Архангай аймгийн тухайд энэ онд 19 сумын 101 багийн 20.0 мянган малчин, мал бүхий өрхийн 5.4 сая толгой мал дундаас дээш тарга тэвээрэгтэй намаржиж байна.
Өнгөрсөн жил 540.0 мянган толгой малыг хүнсэнд болон эдийн засгийн эргэлтэд оруулсан бол энэ жил 578.1 мянган толгой малыг хүнсэнд болон зах зээлд борлуулах төлөвлөгөөтэй байна.
Монгол Улсын Засгийн газрын “Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын багийг аймигийн Засаг даргын захирамжаар байгуулан ажиллаж байна.
Энэ
хүрээнд Засаг даргын 2025 оны хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай, төв суурин газрын өвөлжилтийн
бэлтгэл хангах тухай албан
даалгавруудыг гарган сум, байгууллагуудад хүргүүлээд байна.