А.Дюплантис дээд амжилтыг дахин шинэчиллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-09-16 10:00:49

ТОКИО, 2025 оны есдүгээр сарын 16 /Anadolu/. Шведийн тамирчин Арман Дюплантис Японы нийслэл Токио хотноо болж буй хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ тулгууртай харайлтын төрөлд 6.30 м-ийн өндөр дээгүүр харайснаар дэлхийн дээд амжилтыг 14 дэх удаагаа шинэчлэн тогтоолоо. 


Уг төрөлд Грекийн тамирчин Эммануил Каралис 6.00 м-ийн амжилтаар мөнгөн медаль, Австралийн тамирчин Кёртис Маршалл 5.95 м-ийн өндөр дээгүүр харайснаар хүрэл медалийн болзол тус тус хангажээ.


А.Дюплантис дээд амжилтыг эвдсэнийхээ дараа хэлэхдээ “Энэ бүхэн миний төсөөлж байснаас ч илүү сайхан байлаа. Дэлхийн дээд амжилтыг эвдэх мөчийг та бүхэнтэй хуваалцсан нь үнэхээр гайхалтай. Хөгжөөн дэмжигчдийн дуу хоолой маш хүчтэй байсан. Та нарт маш их баярлалаа. Би үнэхээр их баяртай байна гэв.


Токио хотноо есөн өдрийн турш үргэлжлэх хөнгөн атлетикийн ДАШТ-д 200 гаруй орны 2200 гаруй тамирчин 49 төрөлд буюу эрэгтэй, эмэгтэй тус бүр 24 төрөл, нэг холимог төрөлд 147 медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.



Related news