БАЯНХОНГОР: 10 давхарт үүрэг гүйцэтгэх хүчин чадалтай автомехниктай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-09-25 17:48:42
Баянхонгор, 2025 оны есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Онцгой байдлын газарт гал түймэр унтраах 32 метр урттай автомат шат бүхий барилгын 10 давхарт үүрэг гүйцэтгэх хүчин чадалтай автомашин, автомеханик шатыг хуваарилан олгожээ.

Монгол Улсын Засгийн газар, БНФУ-ын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж буй “Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх II шатны төсөл”-ийн хүрээнд тус автомашиныг олгосон байна.

Автомашиныг хүлээж авах үйл ажиллагаанд Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга, гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Э.Энхбат Засаг даргын орлогч дарга, Б.Наранбаяр, Баянхонгор сумын Засаг дарга М.Насанбат нар оролцож, албаны үйл ажиллагаанд амжилт хүсэв. 

Баянхонгор аймагт  орон сууцны өндөр барилга олноор барьж буй өнөөгийн нөхцөлд аврах ажиллагаа зохион байгуулахад техник хүчин чадлын хүрэлцээ дутмагийн үүднээс олон хүндрэл үүсэж байсан бол энэхүү автомеханик шат бүхий автомашинтай болсноор эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах боломж бүрдэж байна.
Related news