Мөрөн сумын Дулааны станц 3-4 хоногийн нүүрсний нөөцтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Дулааны станц цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан нүүрс таталтын ажиллагаа удааширсны улмаас өнөөдрийн байдлаар 3-4 хоногийн нүүрсний нөөцтэй үлдсэн гэдгийг Дулааны станцын дарга Б.Мөнхсайхан хэллээ.
Могойн голын уурхайгаас нүүрс татуулахаар 20 автомашин явуулснаас 10 нь цасанд боогдож Хөх хөтлийн давааг давж ирэх боломжгүй болсон учраас авто зам арчлалтын АЗЗА компанитай хамтран зам нээх ажлыг зохин байгуулж байна. Нүүрс зөөвөрлөж буй автомашнуудаас 2 автомашин хальтиргаа гулгааны улмаас унасан боловч хүний амь нас эрсдээгүй гэнэ.
Дулааны станц цаг агаар хэвийн үед өдөрт 100 тн, их хүйтэн үед өдөрт 120 тн нүүрс жилд 18000-20000 тн нүүрсийг хэрэглэдэг бөгөөд 20-30 хоногийн нөөцийг яаралтай бэлтгэх шаардлагатай байгаа учраас холбогдох байгууллагуудын төлөөлөлийг оролцуулсан ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа ажээ.
Б.Гантуяа