Авлигатай тэмцэх газраас Хөвсгөлд 3 хоног ажиллав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛАвлигатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, судалгаа шинжилгээний албаны дарга ахлах комиссар Д.Дуламсүрэнгээр ахлуулсан 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр сурталчлах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн албанд иргэд, олон нийтийн хяналтыг сайжруулах чиглэлээр Хөвсгөл аймагт ажиллаж, байгууллагуудын дарга, албан хаагч нарт сургалт хийлээ.
Энэ үеэр Аймгийн Засаг дарга Л.Ганболд, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Л.Төмөрбаатар нартай уулзан авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, явуулж байгаа бодлого,зорилтуудын талаар мэдээлэл өгч, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар санал бодлоо солилцлоо. Мөн аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн гишүүдтэй уулзалт хийж, тэдний санал бодлыг сонсон харилцан ярилцлага зохион байгуулав. Ажлын хэсэгт орон нутгийн иргэд хандаж уулзан санал бодлоо солилцон орон нутагт ашиг сонирхлын зөрчилтэй асуудал удаа дараалан гарч байгааг анхааруулжээ.
Б.Гантуяа