“Тагтаа” шүлгийг хөшөөнд мөнхлөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн Хушаат сумын ЕБС-ийн хамт олон нэгэн бахархал болсон ажлыг санаачлан хийв.
Монголын утга зохиолд мөрөө үлдээж, түүхэнд дурсагдах уран бүтээлээрээ мөнхөрсөн яруу найрагч Д.Сэнгээгийн дурсгалд зориулан түүний зохиосон "Тагтаа" шүлгийг мөнхжүүлэн нисч яваа тагтаа, дэлгэсэн номыг дүрсэлсэн дурсгалын хөшөөг сургуулийн өмнөх талбайдаа босгожээ. Тус сургууль нь өнгөрсөн жил их яруу найрагч Д.Сэнгээгийн нэрэмжит болсон юм. Сургуулийн хамт олон уг хөшөөгөө, хүүхэд залуусдаа зориулсан амралтын цогцолборын хамт бүтээн босгожээ.
Ч.Отгонцэцэг
Related news

Chairwoman of the Standing Committee on Social Policy Meets ADB Country Director for Mongolia
3 days

Non-Resident Ambassadors to Mongolia Present Letters of Credence to the President of Mongolia
6 days
Comments