Ахмадууд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн хэмжээнд ахмад настнууддаа хандсан ажлуудыг нэлээд дорвитой авч хэрэгжүүлж байгаа юм.
Тухайлбал тэднийг гэртээ уйдаж суун сэтгэлээр унах явдлыг бүр мөсөн зогсоох зорилгоор ахмадын сувиллын үйл ажиллагааг сум бүрдээ тогтмолжууллаа. Жишээ нь Ерөө сумын ахмадын сувилал өнгөрсөн 07-р сарын 02-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхэлсэн. Тус сувилал өнөөдрийг хүртэл долоо дахь ээлжийн амрагчаа хүлээн авч байгаа бөгөөд нийт 56 ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг амруулан сувилжээ. Энэхүү үйл ажиллагаанд ахмадууд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байв.
Ч.Отгонцэцэг
Related news

Chairwoman of the Standing Committee on Social Policy Meets ADB Country Director for Mongolia
3 days

Non-Resident Ambassadors to Mongolia Present Letters of Credence to the President of Mongolia
6 days
Comments