Академич Р.Барсболдыг “Сэлэнгэ аймгийн хүндэт тэмдэг”-ээр шагнав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн ИТХ-аас их эрдэмтний хүү Р.Барсболдыг Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав аймгийн дээд шагнал “Сэлэнгэ аймгийн хүндэт тэмдэг”-ээр шагнав.
Мөн их эрдэмтний дүрийг бүтээсэн ач хөвгүүд болох Б.Дэнзэн, Б.Лигдэн нарыг Сэлэнгэ аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр шагнаж, Сэлэнгэ аймаг зах зээлд шилжсэнээс хойш анх удаа газар тариалангийн үйлдвэрлэлд 16.7 цн ургац авснаа билэгдэн бүтээсэн “тариан алтан түрүү” цомоо тэдэнд хадгалуулахаар гардууллаа. Ёслолын энэ үеэр УИХ-ын гишүүн С.Баярцогт зохиолч Т.Галсангийн “Аугаа их Ринчений аянган үгс” хэмээх хоёр боть зохиолыг энэ ондоо багтаагаад Сэлэнгэ түмнийхээ өрхийн тоогоор хэвлүүлж санхүүжүүлэхээ амалж, Алтанбулаг сумын сургуульд мэдээлэл зүйн кабинетийн тоног төхөөрөмж бүхий бүтэн кабинетийн батламжийг гардуулан өгч, зарим багш нарыг салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж урамшуулсан.
Ч.Отгонцэцэг
Comments