Эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-12-09 11:34:17

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас аймгийн хэмжээнд үйлдэгдсэн Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судалжээ.

Тус аймгийн хэмжээнд 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 173 гэмт хэрэг бүртгэгдсэнээс “бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг 52 буюу нийт үйлдэгдсэн гэмт хэргийн 30 хувийг эзэлж байна. Түүний 22 буюу 42.3 хувийг 18-35 насныхан, 39 буюу 75 хувийг орон гэр байранд, 27 буюу 51.9 хүвийг өдрийн цагаар үйлджээ.

Аймгийн төв Есөнбулаг суманд хамгийн олон гэмт хэрэг гарчээ. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн улмаас  иргэн, аж ахуйн нэгж байгууллагад нийт 38.899.187 төгрөгийн хохирол учирч одоогийн байдлаар 27.900.269 төгрөгийн хохирол нь төлөгдөөгүй байна. Гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгааныг нэг талаас ядуурал, ажилгүйдэл, эдийн засгийн хямралтай холбоотойгоор амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор үйлдэж байгаа хэдий ч нөгөө талаас иргэд, байгууллага аж ахуйн нэгжүүд гэр орон байр, албан тасалгаа эд хөрөнгөө түр болон удаан хугацаагаар харуул хамгаалалтгүй ил задгай орхидог, иргэд бод малыг хариулгагүй байлгадаг зэргээс шууд шалтгаалсан байна хэмээн үзжээ.

                                                                                                            Ш.Цоодол

 

Related news