Малчид туршлага солилцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-12-09 14:50:46

“Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхийг бэхжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах бэлэн байдлыг хангах нь мал аж ахуйн тогтвортой хөгжил” сэдэвт малчдын туршлага солилцох зөвлөгөөнийг МУЗН-ийн гамшгийн менежментийн хөтөлбөр, Говь-Алтай аймгийн Улаан загалмайн хорооноос санаачлан аймгийн ЗДТГ, “Ногоон алт” ТББ, Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоо, Онцгой байдлын газар хамтран зохион байгууллаа.

“Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхийг бэхжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах бэлэн байдлыг хангах нь” судалгааны ажлын үр дүнг малчдад танилцуулах, малчин өрхүүд уур амьсгалын өөрчлөлттэй, цаг уурын аюулт нөхцөлийн хүндрэлийг хэрхэн даван туулах, гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, гамшгийн сургамж дүгнэлт дээр тулгуурлан ажлын арга туршлагаа солилцон мэдлэг мэдээллээ дээшлүүлэх зорилгоор хийсэн тус зөвлөгөөнд нийт 18 сумын 100 малчин оролцож туршлагаа солилцлоо. Энэ үеэр Улаан загалмайн үйл ажиллагааг дэмжин хамтран ажилладаг, ивээн тэтгэгч, хандивлагч 13 малчинд МУЗН-ийн дээд шагнал одон, медаль гардууллаа.

Ш.Цоодол

Related news