Эрчим хүчний салбарынхан 50 жилийн ойгоо тэмдэглэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай, Завхан аймгуудад 1966 онд анхны эрчим хүчний салбарууд байгуулагдаж бие даасан үйлдвэр болон хөгжсөөр, 2008 онд Засгийн газрын шийдвэрээр “Алтай-Улиастайн Эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компани болж үйл ажиллагаагаа явуулж байна.
Ойрын өдрүүдэд тэд түүхт 50 жилийн ойгоо өргөн тэмдэглэж өнгөрүүллээ. Одоо уг систем компани 7 хэлтэс, хөдөө сумдын 44 салбар нэгж, Завхан салбар, “Тайшир-Гуулин УЦС” ХХК, “Богдын гол УЦС” ХХК, “Тосонцэнгэлийн УЦС” ХХК гэсэн бүтэцтэй нийт 327 ажилтантайгаар цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, түгээх, дамжуулах, борлуулах тусгай зөвшөөрөлтэйгээр, 2989 км урттай цахилгаан дамжуулах шугам, 228 дэд станцын бүрэн бүтэн байдлыг ханган ажиллаж байна. Говь-Алтай аймгийн 10262 ахуй, 1023 аж ахуйн нэгж, Завхан аймгийн 10416 ахуй, 1019 аж ахуйн нэгжүүдийг цахилгаан эрчим хүчээр хангадаг байна.
Ойн үеэр гурван үеийнхний уулзалт, баярын хурал болж олон хүнийг Засгийн газрын болон аймгийн ИТХ, Засаг даргын шагналаар шагнаж урамшуулжээ. Эрчим хүчнийхэн аймгийн АДБ-ийн “Алтай” чуулгын уран бүтээлчидтэй хамтран урлагийн тоглот хийсэн байна.
Ш.Цоодол