Алтайнхан малаа хагас сая гаруйгаар өсгөжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай аймгийн хэмжээгээр 2016 оны жилийн эцсийн мал тооллогоор 17 сум малаа таван төрөл дээр нь өсгөж 3 сая 497 492 толгой мал тоолуулсан урьдчилсан дүн гарлаа.
Үүнээс тэмээ 38 540, адуу 106 843, үхэр 71 058, хонь 1 107 114, ямаа 2 173 937 тоологдож аймгийн дүнгээр мал сүрэг таван төрөл дээрээ өсч, өмнөх оноос 574 921 толгой малаар нэмэгджээ.
Цогт сум хамгийн олон буюу 277 604 мал тоолуулсан бол Хөхморьт сум 9731 адуу, Бигэр сум 6247 үхэр, Төгрөг сум 5335 тэмээ, Тонхил сум 113578 хонь, Эрдэнэ сум 194707 ямаа тоолуулсан нь таван төрөл дээрээ хамгийн олон малтай сумд болжээ.
Ш.Цоодол