60-аас дээш насны ахмадууддаа нүүрс өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-01-05 21:38:53

Улаанбаатар хот дахь Өмнөговь аймгийн нутгийн зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ аймгийнхаа 60-аас дээш насны ахмадуудад нүүрс өгчээ.

Тэрээр уг арга хэмжээг сүүлийн гурван жил зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил хоёр мянга гаруй ахмадуудад тус бүрт нь нэг тонн нүүрс үнэгүй өгсөн байна. Нутгийнхаа зон олонд ялангуяа ахмадуудаа баярлуулдаг тэр Цагаан сар, наадам зэрэг баяруудаар аймгийнхаа ахмадуудад гарын бэлгээ илгээдэг юм.

Мөн аймгийнхаа зүүн бүсийн сумдад "Эмээгийн цайны газар"-ыг байгуулж ахмадууддаа орлоготой байх, чөлөөт цагаа өнгөрөөх боломжийг нээж өгсөн билээ. Түүнийг "Ажнай"-н гэх тодотголоор нь Монголчууд андахгүй биз ээ.

Д.Мишигсүрэн

Related news