Алтайд 97-гоос дээш настай гурван хүн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай аймагт 2016 оны эцэст 15.3 мянган өрхөд 56.7 мянган хүн амьдарч байгаагийн 49.7 хувь буюу 28.2 мянга нь эрэгтэйчүүд, 50.3 хувь буюу 28.5 мянга нь эмэгтэйчүүд байна.
Нийт хүн амын 30.2 хувь буюу 17.1 мянга нь аймгийн төв Алтай хотод 25.2 хувь буюу 14.3 мянга нь сумын төвд, 1.6 хувь буюу 0.9 мянга нь тосгонд, 43.0 хувь буюу 24.4 мянга нь хөдөө амьдарч байна. Нийт хүн амын 0-39 насны хүн амд эрэгтэйчүүдийн эзлэх хувь илүү байхад 40-с дээш насныханд эмэгтэйчүүдийн эзлэх хувь их байна. Аймгийн хэмжээнд 70 дээш насны 1446 өндөр настан байгаагийн 65.6 хувь нь эмэгтэйчүүд байгаа ажээ.
2016 оны эцсээр тус аймгийн хэмжээнд 97-гоос дээш насны гурван өндөр настан байгаа бөгөөд тэд эмэгтэй хүн байна.
Ш.Цоодол