Эмнэлгийн түргэн тусламжид шаардлагагүй дуудлага их ирдэг ажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн БОЭТ-ийн яаралтай түргэн тусламжийн утсанд шаардлагагүй дуудлага нэлээн ирдэг гэнээ.
Өнгөрсөн оны 12 дугаар сард гэхэд нийт 709 дуудлага ирсний 141 нь шаардлагагүй дуудлага байсан байна. Мөн 2,9 хувь нь худлаа дуудлага, 6.5 хувь буюу 46 дуудлага нь архитай холбоотой асуудлаар түргэн тусламжид хандсан байжээ.
"Иргэдийн эрүүл мэндийн боловсрол дутмагаас ийнхүү шаардлагагүй дуудлага ирүүлж байгаа нь эмнэлгийн түргэн тусламжийн ажлыг түргэн шуурхай гүйцэтгэхэд саад болж байна" гэж БОЭТ-ийн дарга О.Энхмандах ярилаа. Шаардлагагүй буюу худлаа дуудлагад явснаар үнэхээр шаардлагатай өвчтөн дээрээ очих цаг алдах асуудал ч гарч байгааг мэргэжлийн хүмүүс иргэддээ онцгой анхаарууллаа.
Эмнэлгийн яаралтай түргэн тусламж үйлчилгээг аваар осол, төрөх, хоёр сараас доошхи нярай, хэвтрийн хүнд өвчтөн зэрэг онцгой шаардлагатай үед дууддаг ажээ.
Д.Мишигсүрэн