Архангай аймагт хүн амын нягтрал сийрэг байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай аймаг 2016 оны жилийн эцсийн мэдээгээр 93,5 мянган хүн амтай болж, өссөн дүнтэй гарчээ. Улсын хэмжээнд хүн амынхаа тоогоор Хөвсгөл аймаг нэгдүгээрт, Өвөрхангай аймаг хоёрдугаарт, гуравдугаарт Архангай ордог байна.
Аймгийн хүн амыг байршлаар нь авч үзвэл нийт хүн амын 21,500 иргэн аймгийн төвд, 17,900 иргэн сумын төвүүдэд, үлдсэн 20 орчим хувь нь хөдөөд тархжээ. Энэ тооноос Архангай аймагт хүн амын нягтрал сийрэг гэж тооцдог байна. Өөрөөр хэлбэл хүн амын нягтрал нь нэг км хавтгай талбайд 1.7 иргэн байна гэж гарсан бөгөөд энэ нь улсын дунджаас 15 хувиар бага гарчээ.
Улсын хэмжээнд хүн амын нягтрал Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудад хамгийн их байдаг бол Баян-Өлгий, Сэлэнгэ, Говьсүмбэр, Өвөрхангай, Архангай аймгууд хамгийн сийрэг нь юм.
Б.Гэрэлт-Од