Уянга суманд тарваган тахал илэрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
montsame_user@montsame.mn
2015-09-04 17:59:31

Өвөрхангай аймгийн Уянга суманд тарваган тахлын 1 өсгөвөр илэрлээ.

Аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс хийсэн байгалийн голомт хяналтын шинжилгээгээр тус сумын  Бадрал багийн “Ар могой” гэх газраас олзворлосон тарваганы зэмнээс тахал илэрчээ.

Үүнтэй холбогдуулан аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Байгаль орчны газар, Зоонозын өвчин Судлалын Төв зэрэг  байгууллагууд хамтран  тарваган тахлын голомтот Уянга сумын Майнт, Ар могой, Чандагатай , Жаргалант баг,  Батширээ, Бөмбөхий, Шурангийн ам,  Хайрхандулаан сумын Муруй, Мөст, Асгат, Дархант, Цагаан чулуут,  Хужирт, Нарийнтээл сумын гуанз, Арцат,  Тарагт сумын Шанд, Хараацай, Сэрвэн, Агьтын ам зэрэг газраар тарваганы арьс, мах худалдаж байгаа иргэдийг илрүүлэн хуулийн дагуу  хариуцлага тооцжээ.

Тарваган тахлын өсгөвөр илэрсэн нь мэрэгч амьтдын дунд тарваган тахлын эпизоот туйлын идэвхтэй байгаа ба тарваган тахлын хүний өвчлөл гарах магадлал өндөр байх учраас бүх сумдад ЗӨСТ-ийн даргаар батлуулсан тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргүүлээд байгаа ба тарваган тахал өвчнөөс сэргийлэх ажлыг төлөвлөгөөний дагуу хийж байна.

Б.Батчимэг

Related news
Comments