Орхон аймаг агаарын бохирдлыг бууруулахад Японы “Кожима” корпорацитай хамтарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймгийн Засаг дарга Д.Батлут, Япон улсын "Кожима" корпорацийн дэд ерөнхийлөгч Зэнитака Шожи нар Эрдэнэт хотын агаарын бохирдлыг бууруулахад хамтран ажиллах гэрээнд уржигдар гарын үсэг зурлаа.
Гарын үсэг зурах ёслолын үеэр Япон эрдэмтдийн зохион бүтээсэн “Japan Flare” буюу нүүрснээс ялгарах угаарын хийг бууруулах төхөөрөмжийг танилцууллаа. Бүх төрлийн зууханд суурилуулан ашиглах боломжтой уг төхөөрөмж нь нүүрснээс гарах угаарын хийг дахин шатаах замаар хорт утааг бууруулдаг аж.
Хоёр тал агаарын бохирдлыг бууруулахад “Japan Flare in Mongolia” төслийг хэрэгжүүлэх боломжийг нарийвчилан судлахаар санал нэгдэснээс гадна бизнес эрхлэгчдийг холбох, “Эрдэнэт Шинжлэх ухаан технологийн парк”-ыг хөгжүүлэхэд хамтран ажиллах зэрэг заалт гэрээнд тусгажээ.
М.Одгэрэл