"Театрын залуус" тоглолтыг хөдөө орон нутагт хүргэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-02-20 13:37:38

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн ХЖТеатрын хамт олон "Театрын залуус" тоглолтыг аймгийнхаа төвийн иргэдэд толиллуулсан билээ. Харин энэ удаад хөдөө орон нутагтаа толилуулж эхлээд байна.

Тус хамт олон 31 уран бүтээлчийн бүрэлдэхүүнтэйгээр "Театрын залуус" тоглолтоо Сэврэй сумын 350 гаруй иргэдэд хүргэлээ. Тоглолт нь хоёр хэсгээс бүрдэж байгаа бөгөөд эхний хэсэг нь тус театрын хамт олоны шинэ уран бүтээлүүдээс бүрдэж байгаа юм. Харин хоёрдугаар хэсэг нь 1960, 70 оны дуунуудаас бүрдсэн мюзикл тоглолт ажээ. Тэд энэхүү уран бүтээлийн тоглолтоороо аймгийнхаа бүх сумдад хүрэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Дашрамд дуулгахад Өмнөговь аймгийн ХЖТеатрын хамт олон говь нутгийнхаа нэгэн түүхэн хүний тухай "Хөх нар" нэртэй дуулалт жүжгийг театрынхаа тайзнаа тавихаар төлөвлөж байгаа гэнэ.

Д.Мишигсүрэн

Related news