180 сая төгрөгийн борлуулалт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-02-21 21:00:21

Дорнод/МОНЦАМЭ/. Дорнод аймгйинй төвд болсон “Сар шинийн өнгө 2017” үзэсгэлэн худалдаанд оролцсон 40 гаруй ААН байгууллага 180 сая төгрөгийн борлуулалт хийжээ.

Үзэсгэлэн худалдаа таван өдрийн турш үргэлжилж, оролцогч иргэд, байгууллага 300 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээ дэлгэн тавьсан байна. Зохион байгуулагчаар Дорнод аймгийн ЗДТГ, Хүнс хөдөө аж ахуйн газар, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Дорнод Их сургууль, НАМЗХ ажилласан юм.

Үзэсгэлэн худалдааны шилдэг, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр “БД” ХХК, Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр “Бабуб” ХХК, Сар шинийн онцлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр “Чонод Хэнгэлдэр” ХХК, “Халхгол Уран зөгий” ХХК, шилдэг маркетингтай ААН-ээр “Найнги” ХХК шалгарчээ.

Б.Туяа

Related news