Ахмадууд хийн дасгалаар хичээллэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-03-03 00:16:12

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Хэрлэн сумын 10-р багийн ахмадууд 2008 оноос эхлэн хийн дасгалаар тогтмол хичээллэж  иржээ.

Дорнод аймаг 7 мянга гаруй ахмадтай, үүний 800-гаад нь тус багт амьдардаг. Тэд долоо хоногийн нэг өдрийг сонгож, өглөөний 09.00 цагт цугларч хийн болон тэтгэн чийрэгжүүлэлт, шөрмөсний дасгал, аэробек тогтмол хийж байна. Хэвшиж тогтсон энэ ажлаа бусад багтайгаа хуваалцаж, дасгал хөдөлгөөндөө хамруулах болсон гэж 10-р багийн Ахмадын зөвлөлийн дарга Д.Хоролсүрэн ярьсан юм. Дасгал хөдөлгөөн тогтмол хийдэг ахмадууд үе мөч өвдөх, даралт ихсэх гээд нас хэвийхийн хэрээр тохиолддог өвчнүүдээс хол яваа гэж олзуурхан ярьж байна. Хаврын урь орсон энэ өдрүүдэд ахмадууд дасгалаа хийгээд эхэлжээ.

Б.Туяа

Related news