“Сулин дэнж” хоршоо улсад шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын “Сулин дэнж” хоршоо Монголын ХААХҮХ-ны оны шилдэг аж ахуйн нэгж тэргүүний хоршоогоор шалгарч өргөмжлөл нэг сая төгрөгөөр шагнууллаа.
2012 онд 9 гишүүнтэй байгуулагдаж байсан уг хоршоо одоо 191 өрхийн 200 гаруй гишүүнтэй болж мал аж ахуй, газар тариалан, түүхий эд бэлтгэл, худалдаа үйлчилгээ, цайны газар, нарийн боовны цехд 20 гаруй төрлийн гурилан бүтээгдэхүүн хийж, суль, цульхарын гурил үйлдвэрлэж байгаа ажээ. Худалдаа үйлчилгээний төв, үйлчилгээний байр, ажлын контор зэргийг барьж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ аймаг бүсийн үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцож тэргүүн шагналыг хүртжээ. Гишүүдийнхээ ашиг орлогыг нэмэгдүүлэхэд анхаарч 20 орчим сая төгрөгийг гишүүддээ хуваарлин олгож үйл ажиллагаа нь тогтмолжсон байна.
Харин тус аймгийн ХААХХ энэ онд ажлаараа улсад 3-р байр эзлэн өргөмжлөл, нэг сая төгрөгөөр шагнуулжээ.
. Ш.Цоодол