Марш тактикийн тэмцээнд Зэвсэгт хүчний 123 дугаар анги тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-03-16 10:21:44

Ховд/МОНЦАМЭ/. Монгол цэргийн өдрийг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Ховд аймгийн Засаг даргын нэрэмжит хүчний байгууллагуудын "Марш тактик"-ийн тэмцээн болж өндөрлөлөө.

Уг тэмцээнд 1-р байрыг Зэвсэгт хүчний 123 анги, 2-р байрыг Хилийн цэргийн 0130 анги,3-р байрыг Цагдаагийн газар, 4-р байрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, 5-р байрыг Онцгой байдлын газар, 6-р байрыг Тагнуул, Прокурорын байгууллага тус тус эзэлж цом, медаль, үнэ бүхий зүйлээр шагнууллаа.

Мөн хүчний байгууллагуудын удирдлагуудын дунд явуулсан буудлагын тэмцээний 1-р байранд Зэвсэгт хүчний 123 ангийн хурандаа С.Түвшинбаяр, 2-р  байранд Тагнуулын газрын дарга С.Анхбаяр, 3-р байранд ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн нар тус тус шалгарсан байна.

А.Бямбасүрэн

Related news