Уурхайн бүсэд шинэ үйлдвэрчний хороо байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-03-22 17:18:43

Өмнөговь /МОНЦАМЭ/. Оюутолгойд ханган нийлүүлэгч, туслан гүйцэтгэгч хийдэг компаниудын ажилчдын  эрхийг хамгаалах үйлдвэрчний эвлэлийн хороо байгуулжээ.

Тус уурхайн туслан гүйцэтгэгч болон ханган нийлүүлэгч компаниудын ажилчдын хүсэлтээр энэхүү үйлдвэрчний эвлэлийн хороог байгуулаад байгаа гэнэ. Уг  хороог байгуулснаар тэдгээр ажилчдын эрхийг хамгаалахаас гадна хуулийн зөвлөгөө өгч ажиллах юм байна. "Тэнд туслан гүйцэтгэгч хийж байгаа болон ханган нийлүүлэлт хийж байгаа аж ахуй нэгжүүдийн ажилчид эвлэлдэн нэгдэж чадахгүй байгаа учраас уг хороог байгуулахаар болсон. Тус хороо нь төв байгууллагынхаа шууд удирдлаган доор ажиллах болно" гэж Өмнөговь аймгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга н.Мөнх-Эрдэнэ ярилаа. 

Оюутолгойд ханган нийлүүлэлт хийдэг зөвхөн Өмнөговь аймгийн 80 гаруй компани байдаг ажээ.

Д.Мишигсүрэн

Related news