Ипотекийн зээлд зургаан иргэн хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-03-22 20:48:53

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймаг дахь Монголбанкны мэдээлж байгаагаар энэ оны хоёрдугаар сард ипотекийн зээлд зургаан иргэн хамрагджээ.

Тухайн зээлд ийнхүү зургаан иргэн хамрагдсанаар  ипотекийн зээлд хамрагдсан нийт  зээлдэгчийн тоо 1,250-д хүрсэн байна.  Иргэдэд 339.7 сая төгрөгийн зээл олгосон ба үүнээс 21.2 хувийг банкны
өөрийн эх үүсвэр, 78.8 хувийг "Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр"-ийн эх үүсвэрээр тус тус олгосон ажээ.
Ипотекийн зээлийн нийт үлдэгдэл 45,109.4 сая төгрөгт хүрсэн ба үүнээс 35,674.3 сая төгрөгийг "Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр"-ийн зээл байна. Нэг зээлдэгчид тухайн сард дунджаар 56.6 сая төгрөгийн зээл олгосон аж. Ипотекийн зээлийн үлдэгдэлд эзлэх хугацаа хэтэрсэн зээл 1.88 хувь, чанаргүй зээл 1.89 хувьтай байна.

Д.Мишигсүрэн

Related news