30 эмчийн орон тоо шинээр хэрэгтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-03-23 16:08:58

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн БОЭТөвд одоо 30 эмчийн орон тоо шинээр хэрэгтэй байна гэж тус төвийн дарга М.Энхээ мэдэгдлээ.

Тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Амарзаяа тойрогтоо ажиллаж байгаа бөгөөд түүнийг  аймгийнхаа ангентлагийн дарга нартай уулзах үеэр дээрх мэдээллийг өгсөн юм. 

Тэрээр, "БОЭТөв нь одоогоор 60 эмч, 90 сувилагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь иргэддээ хүрч чадахгүй хүмүүсийг бухимдуулах, нэг эмчид хэт их ачаалал үүрүүлж ажлын үр дүнг сулруулж байна. Тиймээс 30 эмчийн шинэ орон тоо нэмэгдүүлэх дээр дэмжиж өгнө үү" гэж аймгийн БОЭТ-ийн дарга М.Энхээ хүслээ.

Монгол Улсад бүсийн оношилгоо эмчилгээний төв дөрөв байдаг бөгөөд нэг нь тус аймгийнх гэнэ. Тус төвийн одоогийн байгаа орон тоо нь нэгдсэн эмнэлгийн орон тоогоор яваа ажээ. 

Д.Мишигсүрэн

Related news