Америкчууд галт зэвсгийг хуулиар хянаж чадахгүй гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-10-22 10:48:06

ВАШИНГТОН. /Sputnik/. Хүн үрэгдэж шархадсан олон буудалцаан болсныг үл харгалзан америкчуудын 52 хувь нь галт зэвсэгт тавих хяналтыг Засгийн газраас  хуулиар чангатгах хэрэггүй гэж үзсэнийг санал асуулгаар тогтоолоо.

46 хувь нь буу эзэмшлийг хуулиар чанд зохицуулах шаардлагатай гэж үзсэн байхад 52 хувь нь огт шаардлагагүй хэмээн санал өгсөн болохыг лхагва гарагт мэдээлэв.

Зэвсэгт хүчирхийлэл, бууны хатуу хараа хяналт нь АНУ-д улс төрийн мэтгэлцээний анхаарлын төвд байдаг юм.

АНУ-ын Үндсэн хуулийн хоёр дахь удаагийн өөрчлөлтөөр иргэн буу эзэмших, авч явах эрхийг олгосон байдаг байна. Харин өнгөрсөн жил буу ашигласан олон хэрэг гарсан нь тус улсад бууны хараа хяналт шаардлагатайг сануулсан юм.

Ерөнхийлөгч Барак Обама бууны хуульд өөрчлөлт оруулахыг Конгресст уриалаад, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн уг асуудлаарх байр сууринд анхаарлаа хандуулахыг ард иргэддээ мөн уриалсан байна.

Х.Аминаа

 

Related news