Иргэддээ дугуй унахыг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-04-20 12:36:20
Өмнөговь /МОНЦАМЭ/ Тус аймгийн төв Даланзадгад сумын Засаг дарга Т.Алтансүх хөдөлгөний дутагдлаас сэргийлэх аян өрнүүлэх захирамж гаргажээ. Уг захирамжинд "Дугуй уная" аяныг хоёр үе шаттайгаар өрнүүлэхээр заасан бөгөөд эхний үе нь энэ сарын 24-өөс зургаадугаар сарын 24 хүртэл, хоёрдугаар шатны аяныг 9 сараас 11 сар хүртэл өрнүүлэх юм байна.
Аяны хүрээнд байгууллагууд гаднаа дугуйн зогсоол хийж, албан хаагчдаа дугуй унахыг уриалахыг даалгасан байна.
Уг захирамжийн дагуу Биеийн тамир спортын газар, Төрөлжсөн сургалттай биеийн тамир спортын долдугаар дунд сургуулиас дугуй уная уриалга гаргаад байна. Мөн Заланзадгад сумын ЗДТГ болон Биеийн тамир спортын газар гаднаа дугуйн зогсоол хийгээд байгаа юм.
Дугуй унах нь биед дасгал хөдөлгөөн болохоос гадна өрх бүрийн эдийн засагт ч хэмнэлт гарах учраас иргэдээ дугуй унахыг уриалж, өдөрт тутамдаа атомашин унахаас татгалзахыг санал болгоод байна. 
Д.Мишигсүрэн
Related news