“Нийтийн цэнгээнт бүжиг" арга хэмжээг зургаан сарын турш зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-04-20 20:21:46

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын иргэдийн дунд “Нийтийн цэнгээнт бүжиг”-ийн арга хэмжээг өнгөрсөн оны 11 сараас эхлэн зохион байгууллаа.
Тус арга хэмжээ нь хөдөлмөрчдийг хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх “Халдварт бус өвчнөөс сэргийлэх”, нийтийн биеийн тамираар тогтмол хичээллүүлэх бие бялдар, эрүүл мэндийг бэхжүүлэх, соёл хүмүүжлийн боловсролыг дээшлүүлэх зорилготой байлаа.
Энэ оны дөрөвдүгээр сарыг дуустал зургана сар үргэлжилсэн дээрх арга хэмжээнд нэгдсэн зохион байгууллалттай идэвхитэй оролцсон байгууллага хамт олныг “Нийтийн биеийн тамирыг дэмжигч-Соёлч байгууллага"-аар тодруулж, Биеийн тамир, спортын газар, Эрүүл мэндийн газар, Нийтийн бүжгийн спортын салбар зөвлөлийн өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж урамшуулжээ.
Үүнд тэргүүн байрт А.Туяа эрхлэгчтэй Даланзадгад 4-р цэцэрлэг, дэд байрт  Д.Алтанчимэг даргатай ЗӨСТөвийн хамт олон, гуравдугаар байрт Д.Мөнхтулга даргатай МХГазрын хамт олон тус тус шалгарсан байна. 
Уг арга хэмжээнд мөн Санхүү аудитын алба, 5-р сургууль, Төрийн банк, Төрөлжсөн сургалттай БТС-ын 7-р сургууль зэрэг 34 
байгууллага  хамт олон идэвхитэй оролцсон ажээ. 

Д.Мишигсүрэн


Related news