“Адидастай эмэгтэй”-г сэргээн засварлах үеэр 51 ширхэг эд өлгийн зүйлсийг бүртгэж авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Жилийн өмнө Ховд аймгийн Мөнххайрхан сумын Үзүүр гялангаас олдсон олдворыг МЭӨ Х зууны үеийнх хэмээн тогтоож байсан юм. Энэхүү олдвор сошиал ертөнцөд алдаршиж,” Адидас гуталтай” эмэгтэй гэдэг нэр хүртэл зүүгээд байгаа билээ.
Өндөрлөг, хүйтэн сэрүүн газраас олдсон тул харьцангуй сайн хадгалагдаж, судалгааны арвин их өв сан болж чадсан энэхүү олдворын сэргээн засварлалтын ажил дуусч байгаа гэнэ. Үүнийг Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамны харьяа Соёлын өвийн төвд нэг жил орчим хугацаанд сэргээн засварласан байна.
Жилийн өмнө анх харж байсныг бодвол өнгө будаг нь сэргэж, хувцасны материал, оёдол, нарийн хийцийг энгийн нүдээр хараад бүрэн ойлгох боломжтой болоод байгаа аж..
Үзүүр гялангийн хатмал шарилыг ороосон эсгийг задлахаас өмнө доторх эд өлгийн зүйлсийг бүрэн бүтнээр нь тогтоох зорилгоор “Сонгдо” эмнэлэгт компьютер томографийн шинжилгээ хийлгэжээ. Сэргээн засварлалтын үеэр нийт 51 ширхэг эд өлгийн зүйлс байгааг бүртгэсэн тухай Соёлын өвийн төвийн Биет соёлын өвийг хамгаалах хэлтсийн дарга Д.Нарантуяа хэлэв.
Үүнээс дурдвал хатмал шарил, малгай, дээл, өмд, гутал, ясан сам, хүрэл толь, хэтэвч, модон аяга, ширэн богцтой модон цар, хуйтай хутга, эсгий ууттай ваар сав, ац мод, саваа мод, нэхмэл ноосон даавуун олбог, нэхий дотортой дээл, мөрөвчтэй өмд зэрэг юм.
Турк улсын доктор Ахмэт Ташагил тэргүүтэй эрдэмтэд 2016 оны зургаадугаар сард олдвороос 18 төрлийн дээж авч шинжилгээнд явуулсан билээ. Шинжилгээний хариугаар олдвор МЭ X зуунд холбогдоно хэмээн тогтоожээ.
Одоо олдворын ясны антропологийн судалгааг МУИС-ийн багш, антропологич доктор Д.Түмэн, М.Эрдэнэ, адууны ясны анхан шатны судалгааг ШУА-ийн Түүх-Археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан доктор Н.Баярхүү нар хийж байна.
"Үзүүр гялан"-гийн олдворыг "Улаан үнээт"-ийн хадны оршуулгын хамт энэ сарын сүүлээр Монголын Үндэсний Музейд олон нийтэд ил болгох,нээлтийн ёслол тун удахгүй болох гэж байгаа талаар Ховд аймгийн удирдлагууд хэлж байна.

А.Бямбасүрэн