Венесуэлийн хямрал: Жагсагчид цагдаа нартай мөргөлдөх үеэр нэг хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
КАРАКАС./ВВС/.Венесуэлийн хотуудад эсэргүүцлийн жагсаалд оролцогчид цагдаа нартай мөргөлдөх болсноор эмх замбараагүй байдал улам даамжирсаар байна.
Тус улсын нийслэл Каракас хотод өчигдөр жагсагчид эхэндээ тайвнаар эсэргүүцлээ илэрхийлж байсан боловч олон мянган хүн парламентын ордныг чиглэн жагсан явж байх үед нүүрэндээ баг зүүсэн хэсэг залуус цагдаа нар руу чулуу нүүлгэж, галт бөмбөг шидсэн байна.

Жагсагчдыг тараахаар цагдаа нар резинэн сумаар буудаж, усан буугаар шүршиж байх үед өсвөр насны нэгэн хүү амиа алджээ.

Иргэн эрхийн хуульд гудамж талбайд эмх замбараагүй байдал үүсгэх тухай заалт огт байдаггүй болохыг нэг сарын өмнөөс эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн жагсагчдад тус улсын Засгийн газар анхааруулжээ.
Тус улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Нестор Реверол “замын хөдөлгөөнийг хаасан хүмүүст найман жилийн хорих ял онооно” гэж анхааруулсан байна.
Ерөнхийлөгч Николас Мадуро Үндсэн хуулийг дахин боловсруулж батлахын тулд 500 хүний бүрэлдэхүүнтэй ассамблей байгуулах тухай зарлиг гаргасныг жагсагчид эрс эсэргүүцэж байгаа юм.
Өнгөрсөн сарын эхээр эсэргүүцлийн жагсаал эхэлснээс хойш 30 гаруй жагсагч амиа алдаж, хэдэн зуун хүн гэмтэж бэртэж, баривчлагджээ.

Нийгмийн халамжийн олон хөтөлбөр хэрэгжүүлж байсан Ерөнхийлөгч Уго Чавес 2013 онд таалал төгссөнөөр Н.Мадуро тус улсын төрийн тэргүүн болсон юм.
Үүний дараа дэлхийн зах зээлд нефтийн үнэ унасны улмаас Венесуэлийн засгийн газрын нефть экспортоос олох орлого эрс буурч, улмаар тус улс хүнсний бүтээгдэхүүн, хүүхдийн сүү, эм тариа болон бусад өргөн хэрэглээний барааны хомсдолд орсон билээ.
Олон улсын валютын сангийн таамаглаж байгаагаар, Венесуэлд инфляцийн түвшин энэ онд 700 хувиас давах төлөвтэй байна.
Тус улсын ерөнхийлөгчийн сонгууль ирэх оны эцсээр болох юм.

Г.Доржханд