Х.Баттулгыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхийг 96.6 хувийн саналаар дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-05-06 14:46:31
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Х.Баттулгыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхийг Ардчилсан намын Их хуралд оролцогчдийн 96.6 хувь дэмжлээ.

Нэр дэвшигчийг батламжлах нууц санал хураалтад Их хурлын 1206 төлөөлөгч оролцсон юм. Мөн Үндэсний бодлогын хорооны 389 гишүүнийг батламжлахыг 98.5 хувь дэмжжээ. Ийнхүү Х.Баттулга албан ёсоор АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй боллоо. Түүний материалыг өнөөдөр СЕХ-нд хүргүүлэх юм.

Их хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийн төслийг хэлэлцэж байна. Мөрийн хөтөлбөрийг сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэхэд олон нийтэд танилцуулна.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Related news