М.Энхболд: Бодлогоор өрсөлдсөн шударга сонгууль болно гэдэгт найдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-05-11 10:02:34
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд МАН-аас нэр дэвшигч, УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр 9.45 минутад СЕХ-нд нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээлгэн өгөв.

Тэрбээр энэ үеэр хэлэхдээ нэр дэвшигчийн баримт бичгээ хуулийн хугацаанд нь хүлээлгэн өгч байна хэмээн онцолсны зэрэгцээ энэ удаагийн сонгууль бодлогоор өрсөлдсөн шударга сонгууль болно хэмээн найдаж байгаагаа илэрхийлэв.

Түүнийг СЕХ-нд баримт бичгээ хүлээлгэн өгөхөд МАН-ын дарга асан Ё.Даш-Ёндон, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон намын дэргэдэх ТББ-ын удирдлагууд байлцав.
Б.Туул 
Related news