150 орны 200 мянга гаруй байгууллага кибер халдлагад өртжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЛОНДОН. /Reuters/. Тавдугаар сарын 12-ны баасан гарагт 150 орны наад зах нь 200 мянга гаруй байгууллага кибер халдлагад өртсөн гэж Европын Холбооны цагдаагийн байгууллага болох Европол мэдэгдэхийн сацуу кибер халдлагын хохирогчдын тоо даваа гарагт хүмүүс ажилдаа орох үед улам нэмэгдэж болзошгүй гэж анхаарууллаа.
Кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн хэлснээр, “WannaCry” гэдэг вирус дэлхий даяар тархжээ. Энэхүү вирус нь олон орны автомашины үйлдвэр, эмнэлэг, дэлгүүр болон сургуулиудын компьютеруудыг түгжиж барьцаалаад мөнгө нэхдэг бөгөөд заасан хугацаанд мөнгө шилжүүлсэн тохиолдолд цоожийг тайлах, үгүй бол тухайн компьютер дээрх мэдээллийг устгадаг байна.
Европолын захирал Роб Уэйнрайт өчигдөр нэгэн телевизэд ярилцлага өгөх үеэрээ “дэлхий дахин урьд өмнө нь ийм том хэмжээний кибер халдлагад өртөж байгаагүй. Хамгийн сүүлд гаргасан тооцоогоор, наад зах нь 150 орны 200 мянга гаруй байгууллага, тэдгээрийн дотор томоохон корпорациуд кибер халдлагын хохирогч болоод байна” гэжээ.
Р.Уэйнрайт цааш нь ярихдаа “кибер халдлагад өртөгчдийн тоо улам бүр нэмэгдэх магадлалтай байна. Даваа гарагт хүмүүс ажилдаа явж, компьютеруудаа асаах үед энэ вируст өртөгчдийн тоо нэмэгдэж болзошгүй” гэсэн байна.
Энэ кибер халдлагын ард хэн, ямар бүлэглэл байгааг Европ болон бусад холбогдох байгууллага хараахан тогтоож чадаагүй байна гэж тэрбээр хэлээд “Мэдээжийн хэрэг, кибер халдлагыг үйлдэгч нь мөнгө нэхэж байна. Гэхдээ нэхэж байгаа мөнгө нь санасныг бодоход харьцангуй бага байна. Гурван өдрийн дотор 300-600 доллар төлөхгүй бол энэ компьютерыг ашиглах боломжгүй гэсэн бичиг кибер халдлагад өртсөн компьютер дээр гарч ирж байна” гэжээ.

Г.Доржханд