АНУ стратегийн нөөцөөсөө нефть борлуулах гэж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГВАШИНГТОН. /TASS/. 2018-2025 онд АНУ стратегийн нөөцөөсөө 58 сая торх нефть борлуулахаар төлөвлөж байна. “Bloomberg” агентлагийн мэдээлснээр, энэ шийдвэр нь АНУ-ын хууль тогтоогчид тус улсын төсвийн асуудлаар Ерөнхийлөгч Барак Обаматай даваа гарагт хүрсэн урьдчилсан тохиролцооны нэг хэсэг аж.
Борлуулахаар төлөвлөж байгаа нефтийн хэмжээ нь АНУ-ын стратегийн нөөцдөө оруулсан 695 сая торх нефтийн ердөө 8 хувьтай тэнцэж байгаа юм. Энэ нөөц нь Мексикийн булангийн эрэг хавийн дөрвөн орд газарт байдаг байна.
Даваа гарагийн шөнө дунд орчимд нийтэлсэн төсвийн урьдчилсан төсөлд заасны дагуу, ирэх хоёр жилд төсвийн зардлыг 80 тэрбум доллароор нэмэгдүүлэхээс гадна 32 тэрбум долларыг цэргийн зардалд зориулахаар тусгажээ.
Зардлыг 80 тэрбум доллароор нэмэгдүүлсэн нь АНУ-ын 4 орчим триллионд хүрсэн жилийн төсвийн ердөө 1 хувьтай тэнцэнэ.
Д.Жаргал