Миссисипид 8 хүнийг буудан хөнөөсөн хэрэг гарчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК. /VOA/. Өнгөрсөн ням гарагт АНУ-ын өмнөд нутгийн Миссисипи муж улсад нэгэн гэмт хэрэгтнийг баривчилсан бөгөөд тэрбээр өнгөрөгч шөнө гурван өөр газарт 8 хүнийг буудан хороосон байна.
35 настай Вилли Кори Годболт гэгч этгээд уг халдлагыг үйлдсэн бөгөөд эхнэр, хадмуудтайгаа муудалцсаныхаа дараа ийнхүү олон хүний аминд хүрчээ.
Амиа алдсан хохирогчдийн нэг нь цагдаагийн газрын дэд дарга, 36 настай Уиллиам Дурр байсан бөгөөд хэрэгтэн Годболт орон нутгийн "Clarion-Ledger" сонины сурвалжлагчид ярихдаа “Миний зовлон шаналлын хохирогч нь цагдаагийн хүн байх ёсгүй байсан. Гэвч тэр тэнд байж таарсан. Би хүүхдүүдээ гэртээ авч харих талаар эхнэртэйгээ ярьж байтал хэн нэгэн цагдаа дуудаж хөндлөнгөөс оролцсоны улмаас цагдаагийн ажилтан амиа алдахад хүрсэн. Уучлаарай” гэжээ.

Хохирогчдын хоёр нь хүүхэд байсан бөгөөд долоон хохирогчийн талаарх мэдээллийг цагдаа нар өгсөнгүй. Одоогоор Годболтод ямар ял тулгах нь тодорхойгүй байгаа бөгөөд мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж байна.
Х.Сарнай