Турк улс 10 жилийн дотор Антарктидад баазтай болно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
АНКАРА. /Anadolu/. Туркийн "Karadeniz" техникийн их сургуулийн Далайн тээврийн менежментийн тэнхмийн дэд профессор Ерсан Базар ярихдаа “Турк улс ирэх 5-10 жилийн хугацаанд Антарктид тивд өөрийн гэсэн баазыг байгуулна” гэжээ.
Е.Базар нь Туркийн Шинжлэх ухаан, аж үйлдвэр, технологийн яамны дэмжлэгтэйгээр Антарктидад бааз байгуулах талаарх техник, эдийн засгийн судалгааг хийсэн 8 эрдэмтний нэг юм. Түүний хэлснээр, одоогоор 29 орон Антарктидад баазтай бөгөөд Турк улс 30 дахь орон болох зорилт тавьжээ.
Ирэх 12 дугаар сард 2 дахь, 2018 оны 3 дугаар сард 3 дахь судалгааны баг ажилдаа гарах ба одоогоор 17 газрыг шинжиж, бааз байгуулах хамгийн оновчтой газрыг хайж байна.
1959 онд Вашингтонд Антарктидын хамтын ажиллагааны гэрээг байгуулснаас хойш тус тив нь эрдэм шинжилгээ судалгааны бүс болсон бөгөөд Турк улс уг гэрээнд нэгдсэн билээ.
Антарктид бол дэлхийн хамгийн хүйтэн тив бөгөөд 1983 онд -89⁰С хүрч хүйтэрч байсан байна. Зуны улиралд агаарын хэм нь цельсийн -15-аас -5 градусын хооронд хэлбэлздэг.
Дашрамд дурдахад, Туркийн анхны туйлын судалгааны PolRec төв 2015 онд байгуулагдсан юм.

Х.Сарнай