WEF: Тэтгэврийн насыг 2050 он гэхэд 70 болгох нь зүйтэй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЛОНДОН. /BBC/. Өндөр хөгжилтэй орнуудад тэтгэврийн насыг 2050 он гэхэд наад зах нь 70 болгож тогтоох хэрэгтэй, учир нь тэр үед эдгээр орнуудад дундаж нас 100-гаас давна гэж Дэлхийн Эдийн засгийн форумын /WEF/ илтгэлд дурджээ.
Тус байгууллагын мэргэжилтнүүдийн тооцоолсноор, юуны өмнө Их Британи, АНУ, Япон, Канад зэрэг орнуудын иргэдийн ажил эрхлэх хугацааг сунгах шаардлагатай байгаа аж. Ер нь бол, дэлхий даяар 2050 он гэхэд 65-аас дээш насны хүмүүсийн тоо гурав дахин нэмэгдэж, 2,1 тэрбумд хүрэх төлөв харагдаж байна. Үүнтэй зэрэгцэн ажил хийж байгаа хүмүүсийн тоог тэтгэврийн насныхантай харьцуулахад хоёр дахин буурахаар байгаа аж.
Дэлхийн Эдийн засгийн форумын хөтөлбөрийн удирдагч Майкл Дрекслерийн хэлснээр, дундаж нас өсч байгаа нь уур амьсгалын өөрчлөлттэй дүйцэхүйц том асуудал болж байгаа ажээ. “Энэ асуудалд бид одооноос эхлэн анхаарлаа хандуулах хэрэгтэй. Ийм үзэгдлийн хор нөлөө нь бидний хүүхдүүд, ач гуч нарт асар хүнд дарамт ачаалал болно” гэж тэрбээр дүгнэн хэллээ.
Одоогийн байдлаар, Их Британийн иргэд 65 нас хүрээд тэтгэвэрт гарч байгаа бол 2046 он гэхэд тэтгэврийн нас 68 болж нэмэгдэх төлөвтэй байна. Харин одоогийн 30-аас доош насныхан 70 насандаа тэтгэвэртээ суух бололтой.
WEF-ийн шинжээчид Австрали, Канад, Хятад, Энэтхэг, Япон, Нидерланд, Их Британи, АНУ гэсэн 8 улсад нөхцөл байдал ямар байгааг судлаад “2050 онд 70-аас дээш насныханд тэтгэвэр олгохын тулд одоогийнхоос 6 дахин их мөнгө хэрэгтэй болно” гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тодруулбал, тэтгэвэрт олгох мөнгөний нийт хэмжээ 70 их наядаас 400 их наяд доллар болж нэмэгдэх аж. Тухайн хүн тэтгэвэрт гарахынхаа олж байсан орлогынхоо 70 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг тэтгэвэр болгон авна гэж тооцож үзэхэд дээрх тоо гарчээ.
"Merce"r гэдэг зөвлөгөө өгөх компанийн захирал Жак Гуле ярихдаа “энэ асуудлыг нэг мөр шийдэх боломж байхгүй. Одоо ажил хийж байгаа хүмүүс боломжийнхоо хэрээр хадгаламж хуримтлал бий болгох хэрэгтэй. Хувийн хэвшил болон засгийн газрын зүгээс тусламжийн хөтөлбөрүүдийг боловсруулах хэрэгтэй” гэлээ.
Түүнээс гадна тусгай төрөлжсөн байгууллагууд нь ажил хийж буй хүн бүрт даатгалд төлж буй мөнгөнийх нь талаарх мэдээллийг өгч, тухайн хүн санхүүгийн хувьд ирээдүйд хэр чадамжтай байх нь вэ гэдэг талаар зөвлөгөө өгч байх нь зүйтэй. Жишээлбэл, Дани улсад гэхэд, тэтгэврийнх нь дансанд хэр их мөнгө хуримтлагдаад байгааг иргэн бүрт онлайнаар маш тодорхой мэдээлдэг байна.

Х.Сарнай