Цэнхэрмандал суманд 40 хүүхдийн дотуур байр ашиглалтад орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймгийн Цэнхэрмандал сумын ЕБС-ын сургуулийн шинэ дотуур байр ашиглалтад орлоо.
Нээлтэд аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар, сумын Засаг дарга Л.Баатар, АЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэсийн мэргэжилтэн Д.Өнөрцэцэг, БСГ-ын мэргэжилтэн Хонгорзул, ЕБС-ын захирал н.Цэцэгмаа тэргүүтэй холбогдох албаны хүмүүс оролцов.
Энэхүү 40 хүүхдийн дотуур байрыг Японы засгийн газраас хэрэгжүүлдэг “Өвсний үндэс” хөтөлбөрийн 188 сая төгрөг, ОНХС-ын 50 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан бөгөөд орчин үеийн шийдэл бүхий душ, ариун цэврийн өрөөтэй, хүүхдийн амьдрах, сурч боловсрох орчныг бүрдүүлжээ
Мөн БСШУЯ-ны хөрөнгө оруулалтаар сургуулийнхаа хөгжим апарратур, номын сан, зөөлөн эдлэл, сандал ширээг шинэчилсэн аж.
О.Буянхишиг