Говь-Алтайд сонгуулийн сурталчилгаа эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-06-07 12:30:57
Говь-Алтай/ МОНЦАМЭ/. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын сонгуулийн сурталчилгааны нээлт Монгол Улс даяар нэгэн цагт албан ёсоор эхэлж Тусгаар тогтнолын ордонд болсон нээлтийн арга хэмжээг шууд дамжуулсныг Говь-Алтай аймгийн иргэд Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгад цугласан олон хүлээн авлаа.
Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчийн Говь-Алтай аймагт хийх сонгуулийн сурталчилгааны нээлт эхэлсэн юм. Нээлтийн арга хэмжээнд Говь-Алтай аймгийн МАН-ын хорооны дарга В.Рэнцэндорж, аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг, Засаг дарга С.Гансэлэм, Говь-Алтай аймгийн МАН-ын хорооны даргын зөвлөх Р.Цогтбаатар, Б.Дорждагва, аймгийн Засаг даргын орлогч, Есөнбулаг сумын МАН-ын хорооны дарга Ж.Ганбат, аймгийн МАН-ын хорооны дэд дарга В.Сүррагчаа, Я.Эрхэмбаяр болон Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Г.Оросоо, Д.Гомбосүрэн, Н.Гүнд, хүний гавьяат эмч Н.Нямдарь, Г.Тогтох, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан С.Жавзан, гавьяат жүжигчин З.Тэрбиш, Б.Рина, Л.Оюунчимэг, гавьяат малзүйч Ш.Пүрэврагчаа, СГЗ сэтгүүлч, яруу найрагч Д.Лхагвасүрэн, аймгийн Алдарт уяач, Монгол Улсын 2016 оны шилдэг уяач Н.Чилхаасүрэн, Улсын аварга тариаланч П.Гансүх, Есөнбулаг сумын ИХ-ын төлөөлөгч Х.Сарангэрэл нар оролцлоо.

Мөн Улаанбаатар хотоос УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх Х.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын Говь-Алтай аймаг дахь итгэмжлэгдсэн шадар туслагч Ц.Баянмөнх, МАН-ын Хяналтын ерөнхий хорооны гишүүн, “Эрдэнэс таван толгой” ХХК-ний гүйцэтгэх захирал Д.Ариунболд, “Хүч” бөөний төвийн захирал, Баян-Уул сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга Г.Доржпалам, Улсын гарьд Н.Ганбаатар зэрэг Алтай нутгаа гэсэн сэтгэлтэй улс төр, урлаг соёл, спортын үе үеийн алдартнууд хүрэлцэн ирсэн юм.
Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын сонгуулийн сурталчилгааны нээлтэнд оролцсон аймгийн МАН-ын дарга В.Рэнцэндорж, УИХ-ын гишүүн, Хууль зүй, байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Н.Гүнд, ХААН банкны Говь-Алтай салбарын мэргэжилтэн П.Рэнцэнпүрэв, Есөнбулаг сумын ИХ-ын төлөөлөгч, “G мобайл” ХХК-ийн тус аймаг дахь салбарын захирал Х.Сарангэрэл нар нийт зочид төлөөлөгчдөд хандан өөрсдийн санал бодлоо илэрхийлж МАН-аас нэр дэвшигчийг дэмжихийг иргэд сонгогчдод уриаллаа.
                                                                                                                                                                           Ш.Цоодол
Related news